Хэвлэх үйлдвэрийн барилга 24 тэрбумаар хувьчлагдлаа

791

"Улаанбаатар таймс" сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг өнөөдөр Хангарьд оронд нээлтэй дуудлага худалдаагаар арилжлаа. Тус барилгын доод үнэ 7 тэрбум 155 сая төгрөг байсан бөгөөд 24 тэрбум төгрөгөөр иргэн Абдул Карим худалдаж авсан байна.

"Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчилах шийдвэрийг НИТХ-аас гаргасан юм.

Тус барилгыг худалдаж авсан Абдул Карим худалдан авсан газраа ямар зориулалтаар ашиглах талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд түүнийг твиттер хуудсаар  Монголын иргэншилтэй гэж жиргэсэн юм. Харин өмчийн харилцааны газрын мэргэжилтнүүд түүнийг Монголын иргэн гэж баталсан байна.

Г.Лхагваа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>