Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэр барьж залилжээ

752

Цагдаагийн газраас залилангийн хоёр хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, иргэн Б гэгч өнгөрсөн долдугаар сард иргэн Н-ийн гар утас руу залгаж "Нийслэлийн өмчийн харилцааны газраас ярьж байна, үнэгүй газар олгож байна” гэж 250,000 төгрөг залилан авсан хэргийг илрүүлэн шалгаж байна.

Залилагч этгээл нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 148-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах "Хүнсний дэлгүүрт”-т өчигдөр 14 цагийн үед үл таних эрэгтэй хүн "Мэргэжлийн хяналтын байцаагч байна. Зөвшөөрлийг чинь 8 нэр болгож өгье, 210,000 төгрөг өгчих” гээд байна шалгаж өгнө үү” гэж тус дүүргийн 3 хороонд суух 26 настай Б-г залилсан хэргийг шуурхай илрүүлж, залилагч дахиад нэгэн иргэнийг залилах гэж байхад нь илрүүлэн шалгаж эхэлжээ.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>