Нүүрээ хэрхэн өнгөлөг болгох вэ

3251
Эрс тэс уур амьсгалаас шалтгаалан нүүр царай борлох, холцруутах нь их байдаг. Тэгвэл хэн ч гэсэн аятайхан, өөгүй цэвэрхэн царайтай болохыг хүсдэг. Ингээд танд доорх зөвлөгөөг хүргэж байна. Туршаад үзээрэй.
-Нүүрээ  өглөө, оройд сайтар цэвэрлэ.
-Унтахын өмнө нүүрэндээ С, Е аминдэмийн найрлагатай тэжээлийн тос зузаан түрх. Түрхсэн тосоо зөөлөн цаасаар арчиж аваарай.
-Өвөл зовхиндоо хуурай тень тавих хэрэггүй. Үүнээс аль болох татгалз.
-Буцалсан усанд нэгээс хоёр халбага содын уусмал хийгээд нүүрээ арваад минут ут. Дараа нь заавал тэжээлийн тос түрхээрэй.
-Шинэхэн алимыг бага хэмжээгээр үрж бэлтгээд хоолны халбага сүү, өндөгний шартай холино. Бэлдсэн бигнүүрээ нүүрэндээ жигд түрхэж, 20-30 минутын дараа угаана. Гурван сарын турш тавихад үр дүнгээ өгнө.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>