Хаяггүй захидал Өгүүллэг

1773

Эрдэнэ сурсанаараа өглөө босон өглөөний сонин гарчиглан суутал хаалганых нь фэнгшүй дуугаран хэн нэг нь ирж байх шиг дуулдав. Үйлчлэгч ирж байна хэмээн бодоод нэг их анзаарсангүй.

Учир нь гадаах хашааных нь түлхүүр зөвхөн түүний үйлчлэгч Эрдэнэ хоёрт л байдаг учраас. Үүнтэй зэрэгцэн тэрээр цагаа хараад

Өнөөдөр ямар орой ирж байх юм. Тэгээд хэзээдээ надад цай бэлдээд тавьчихдаг билээ...хэмээн гайхан бодох бодолтой нь зэрэгцэн гал тогооны өрөөнд нь орж ирсэн залуу

Сайн байна уу ерөнхийлөгч өө би хүрээд ирлээ гэх дуунаар эргэн харвал түүний итгэлт туслах Энхээ инээмсэглэн зогсож байв.

За дүү сайн явж ирэв үү хэзээ ирэв дээ?

Урд шөнө ирсэн. Тэгээд өглөө босонгуутаа ах таны амрыг мэдэхээр хүрээд ирлээ

Сайн байна. За тэгээд явсан ажил бүтэмжтэй биз дээ хэмээх асуусан харцнаас хүүгийнхээ сургийг гаргаж чадсан эсэх талаар асууж буйг нь төвөггүй уншихаар байв.

Бүх зүйл яг ярилцаж тохиролцсоноор болсон. Германы тал манай саналыг зуун хувь дэмжиж хамтарч ажилахаа хэлсэн. Бас Норвегийн тал ч нааштай хариу өгсөн уулзалт маш амжилттай болсон

Сайн байна аан нөгөө асуудал юу болсон хэмээн тэсэхгүй асуувал Энхээ барьж ирсэн цүнхээ уудлан

Санчирын сургийг гаргаж чадаагүй л байна. Сүүлд Англид хар тамхины хэргээр баригдаад сууж байхад нь та барьцаа мөнгийг нь өгч суллуулсанаас хойш ямарч сураг гарахгүй л байна

Энэ олон жил өнгөрч байхад яасан тавьдаггүй гомдол вэ...хэмээн өөртөө үглэсэнээ тэгээд яасан гэнээ хэмээн ямар ч холбогдолгүй зүйл сөргүүлэн асуув. Энхээ хариуд нь энэ хурлын протокол байна хэмээвэл Эрдэнэ бичиг баримтыг хайхрамжгүй мэт боловч нарийн нягтлан харан үзэж дуусгав. За сайн байна. Нэг хонгийн амралт болно биз дээ?

Тэгэлгүй яахав баярлалаа таньд. Өө нээрээ мартах шахаж дахиад л өнөөх хаяггүй захидал ирсэн

Алив буцах хаяг алга уу? Дахиад ажлын газрын хаягийг бичиж ээ. Үсгийн хэвээ таниулахгүй гэж гараар бичээгүйг бодоход нэг л учир байна. Тэрээр бушуухан захиаг задалбал ” Сайн байна уу эрхэм хүндэт Эрдэнэ таньд энэ захиаг унших өдрийн амар амгаланг эрье. Энэ миний хувьд таньд үзүүлж буй сүүлийн эелдэг байдал минь шүү. Хүү чинь хүнд өвдсөн эмчилгээний мөнгө хэрэгтэй байгааг би таньд хэрхэн хэлбэл ойлгох бол. Шоронгоос суллагдаад гудамжинд байхад нь би эртний мэддэг хүний хувиар өрөвч сэтгэл гарган өөрийн гэртээ асрамжилж байна. Хар тамхинд гүн орсон түүнийгээ хэрэглэхгүй л бол байж чаддаггүй. Энэ зургийг захиаг явуулахын урд өдөр авсан. Бас та миний хойноос битгий хүнээ явуулаарай. Би хүүг чинь харж хандах нэг ч хүнгүй ганцааранг нь орхиод явчих бодол бас байгааг хэлмээр байна. Одоо надад 10 000 доллар явуул. Энэ удаа энэ шуудангийн хаягаар явуулаарай. Хоёр долоо хонгийн дотор мөнгө ирэхгүй бол хүүг чинь гудамжинд гаргах болно 2010-10-10” хэмээн Англи хэл мэддэг болхоор төвөггүй уншин ойлгоод хүүгийнхээ зургийг харвал хүү нь турж эцэн нүд нь аягаа тойрон хөхөрсөн харваас өвдсөн нь илт харагдахад тэрээр шүүрс алдаад зургийг харсан чигтээ

Чи үүнийг юу гэж бодож байна?

Уучлаарай ерөнхийлөгчөө би сайн хэлж мэдэхгүй байна

Энэ хаягийг шалга. Урд нь захиа явуулж байсан хаяг мөн бишийг. Мөн энэ шуудан хэн гэж хүний нэр дээр байдаг, хаана юу хийдэгийг нь шалгаж мэд

Ойлголоо ерөнхийлөгчөө. Би таныг хүүгээ олоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна

Тиймээ би ч гэсэн олохыг чин сэтгэлээсээ хүсч байна. Нэг л өдөр би эндээс явна. Тэр цагт хуруу хумсаа хуйхлан барин цуглуулсан хөрөнгөө хэн ч биш нэгэнд үлдээмээргүй байна

Тийм шүү таньд ах, дүү байдаггүй юмуу?

Энэ чамд хүртээлгүй. Чи бол миний итгэлт туслах, сайн ажилтан. Тиймд тэр юмаа л мэдэж байвал барав

Уучлаарай ерөнхийлөгчөө би таныг гомдооё гэж бодоогүй юм шүү зүгээр л би ч бас таньтай адил санаа зовж байгаа болхоор асуучихлаа

Ойлгож байна, ойлгож байна. Одоо явдаа эртхэн харьж амар. Энхээг гаргасаны дараа Эрдэнэ өнөөх захидлыг дахин, дахин уншин өмнөх захидалуудтай харьцуулан сууна. Тэнд ямар нэгэн сул үг хэрэглэсэн захидал нэг ч алга. Бүгд л дээрхийн адил түүнээс хүүгийнх нь төлөө мөнгө нэхэмжилсэн харагдана. Эрдэнэ анх захидал ирсэн цагаас л хэлсэн мөнгийг нь явуулсаар байгаа аж. Хэдий тийм боловч захианы эзэн хүүтэй нь ядаж нэг удаа утсаар яриулсангүй харин зургийг нь л явуулдаг байв. Өнөөдрийн энэ захидал түүнд ирсэн 6 дахь захидал. Эрдэнэ хэрхэхээ мэдэхгүй дахиад л бодолд дарагдан гаансаа гарган тамхи нэрэн суухдаа өнгөрсөнөө эргэцүүлнэ.

****

Эрдэнэ хүүгээ эргэж ирсэний маргааш нь туслахаа дуудан надад мэдэгдэхгүйгээр миний хүү хэлсэн ч мөнгө явуулж болохгүй хэмэн үүрэг өгөөд банкруу ярин хүүгийнхээ дансыг хаалгав. Тэрээр эртнээс банк байгуулахаар хөөцөлдөж байгаа бөгөөд өнөөдөр тэр асуудлаараа Сангийн яамны хүнтэй уулзахаар гарав.

Та банк байгуулаад дампууруулахгүй ажиллаж чадна гэдэгтээ итгэл төгс байна уу?

Хэн бүтэхгүй гэж ажил эхлүүлдэг билээ. Би ялалтанд дуртай. Ялж байжил л санаа минь амардаг

Таны хөрөнгийн эх үүсвэр?

Би улсад хэдэн саяар нь татвар төлдөг. Баримт нь ч байгаа. Энэ хангалттай биш үү?

Тиймээ таныг мэднэ. Манайдаа дээгүүрт бичигдэж эхэлж байгаа групп гэдгээр чинь мэднэ. Би яахав чадлаараа дэмжинэ. Харин та банкны үйл ажиллагааны талаар нарийн сайн судлаж зохих хэмжээний мэдлэгтэй болоодхоорой доо

Тэгэлгүй яахав би анх банк байгуулах санаа орж ирсэн цагаасаа л судалж суралцаж эхэлсэн. Зүүдэлсэн зүүдээ ургуулан ярьж түүндээ итгэдэг жаахан хүүхэд биш болхоор бүх зүйлийг нарийн нягт бодож тооцоолсоны үндсэн дээрээс ийнхүү шийдвэрт хүрсэн минь энэ

Аан за сайн байна. Ингэхэд танай группын "Сан-Эр” гэдэг нэр надад их содон магадгүй банктай холбогдолтой ч юм шиг санагдаад байх боллоо хэмээгээд инээвэл Эрдэнэ ч мөн хариу инээгээд

Та ч аргагүй гярхай байна шүү. Тиймээ Эрдэнэсийн санг сайн эр гэсэн утгатай юм

Зөв зөв за тэгэхээр мөнгө угаах ажилд нь амжилт хүсье. Хэрэв бүтчихвэл ярьсандаа биз дээ?

Би хэзээ ч хэлсэн үгнээсээ буцаж үзээгүй. Банк бүтчихвэл чи 10%-ыг нь эзэмшинэ

Тохирлоо тэгэхдээ бидэнд баримт хэрэгтэй байх. Хэдий найзууд ч гэлээ хожим яаж өөрчлөгдөхийг хэн мэдэх билээ

Мэдээж тэгэлгүй яахав алив одоо бичээд орхье хэмээгээд цаас бал аван дор нь

" Сан-Эр группын дэргэдэх банкны 10%-ыг Соном овогтой Цогтгэрэл эзэмших болно. Баталсан "Сан-Эр” группын ерөнхийлөгч Ч.Эрдэнэ 2008 он ”

Болж байна уу?

Болж байна. Одоо харин хоёулаа энийг нотариатаар баталгаажуулах хэрэгтэй хэмээн хэлээд түрүүлэн өрөөнөөс гарвал Эрдэнэ амандаа: Хашир чандага чамайг даа хэмээгээд даган гарлаа.

Энэ өдрөөс хойш төд удалгүй бүх зүйл амжилттай болж Эрдэнэ санасандаа хүрч " Сан-Эр” группын дэргэдэх " Дэнсир” банкаа байгууллаа. Эрдэнийн групп 3 охин компанитай бөгөөд мэдэлд нь Арван жилийн сургууль, Их сургууль, Эмнэлэг тэгээд одоо Банк. Түүнээс гадна тэрээр барилга, зам тээврийн ч ажил хийдэг ёстой л манайдаа хэрэгтэй гэсэн бүх салбарт хүч үздэг нэгэн аж.

Эх сурвалж: boljmor30.blog.gogo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>