Банк дээрэмдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

802

http://www.bolod.mn/Upload/news/h_bank.jpg

Сонгинохайрхан дүүргийн нуаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкинд халдаж их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг өчигдөр өглөө гарсан билээ.

Баг өмсөж банк дээрэмдсэн этгээдүүдийг олоогүй байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж байгаа талаараа дуулгав. Гэмт этгээдүүдийг баривчилсаны дараа мэдээлэл өгнө гэв.

Дээрэмчид банкнаас 360 сая төгрөг дээрэмдсэн бөгөөд дээрэмчин этгээдүүд банкны ажилтныг өглөө ажилдаа ирэхэд нь араас нь дагаж банк руу орон, буу тулгаж мөнгө нэхэж, дээрэмджээ.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>