Сонгуулийн хуулийн төслийг хав дарсан хариуцлагаа З.Энхболд хүлээх үү Улс төр, Видео мэдээ 17-12-2015, 17:39 1143 Хуваалцах Монголын улс төрийн 21 нам Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхийг шахаж, шаардаж байхад ганцхан Ардчилсан намынхан гацаа үүсгээд байгаагийн цаад учир шалтгаан нь юу вэ. Уг нь Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх бодит шаардлага байгааг улс төрийн намууд аль хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн юм шүү дээ. Түүгээр ч зогсохгүй энэ парламентын гишүүд Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг 80 гаруй хувиар дэмжиж, А.Бакей гишүүнээр ахлуулсан ажлыг хэсэг байгуулсан. Гэтэл Сонгуулийн хуулийн төслийг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаачихаад байгаа хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь АН-ын дарга З.Энхболд хэмээн улс төрийн хүрээнийхэн сэмхэн шивнэлдэж байна. Сонгуулийн хуулиа батлахын оронд АН-ынхан ядарсан ард түмнээсээ гавьяа нэхэж, даапаалж байна. Товлосон хугацаандаа Сонгуулийн хуулиа баталж чадахгүйгээс гарах сөрөг үр дагаврыг АН-ынхан тэр дундаа З.Энхболд хүлээх үү. Сонгуулийн үр дүнгээс үүдэн долдугаар сарын 1-ных шиг үйл явдал давтагдвал ард түмнээсээ гавьяа нэхэж тохуурхаж суусан АН-ынхан "гай"-г нь үүрэх болов уу. Олонхийн саналыг огтхон ч тоохгүй байх нь ардчиллын мөн чанар биш байлтай. Монголын 21 нам, дээр нь энгийн иргэд чинь санал тоолох хар машинд эргэлзэж, жагсаал цуглаандаа тулчихаад байхад АН-ын дарга З.Энхболд хугацаа хожихын тулд гацаах ажиллагаа явуулж байна. С.Пуужин 1143 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 10-12-2015, 10:32 Намууд сонгуулийн хуулийг өөрчлөхийг шаардаж жагсана… 23-11-2015, 12:45 АН аргадаж, МАН гэдийв… 8-09-2015, 14:07 МАН-ын генсек Ж.Мөнхбатаар ахлуулсан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаж байна… 3-09-2015, 14:49 Улс төрийн намын удирдлагуудын уулзалт болж байна… 13-01-2015, 10:51 Ардчилсан намынхан даргаа огцруулахаар “шийджээ”… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.