Тосон бумбын нуруунд тусгай зөвшөөрөл олгохгүй

1249

http://www.bolod.mn/Upload/news/baigal.jpg

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нуруунд уул уурхайн олборлолт хийж буй асуудал нийгэмд багагүй асуудал үүсгэсэн. Дэлхийд ховордож буй цоохор ирвэс, аргалийн гол нутаг болох тус нурууг тусгай хамгаалалтад авах асуудал яригдаж буй.

Тэгвэл Засгийн газраас шийдвэр гаргаж, Тост, Тосон бумбын нурууны 652527.98 га бүхий талбайг Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нөөцөд авлаа. Нөөцөд авснаар тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй бөгөөд өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлана.

Тост, Тосон бумбын нуруунд 22-24 тооны цоохор ирвэс, цөөн тооны аргаль бий. Гурван тэс сумын нутагт уул уурхайн олборлолт хийж байгаа нь ирвэс нутагших, бэлчээрлэхэд сөргөөр нөлөөлж буй юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>