2016 онд Монголын анхны 3D анимэйшн кино дэлгэцэнд гарна

1539

Зөвхөн бяцхан хүүхдүүд үздэг байсан хүүхэлдэйн киноны хөгжилд анимэйшн буюу хөдөлгөөнт дүрслэл  орж ирсэнээр хүүхэлдэйн киног бүх насныхан үздэг болсон. Зарим тохиодолданимэйшн кино нь уран сайхны киноноос илүүтэйгээр үзэгчдийн сэтгэлд хүрч ашиг орлогоороо тэргүүлж байдаг. Бидний сайн мэдэх  "Frozen” хүүхэлдэйн кино ашиг орлогоороо "Animation Box Office”-н түүхийн 1 дүгээрт одоог хүртэл бичигдэж байгаа бүх цаг үеийн шилдэг анимэйшн кино юм. Тус кино 1 тэрбум 720 мянган ам.долларын ашиг олсон бөгөөд үүгээрээ энэ жагсаалтыг тэргүүлсэн байна. Энэ хэмжээний мөнгө нь зарим орны улсын төсвөөс давсан  тоо.

Дэлхийн анимэйшн киноны хөгжилтэй  хөл нийлүүлэн алхах цаг монголчууд бидэнд иржээ. Pixar болон Walt Disney-ын бүтээсэн бүтээлтэй дүйцэхүйц анимэйшн хүүхэлдэйн киног  "Том Амжилт” ХХК бүтээж байгаа юм байна. Бүтэн нэг жилийн турш кинонд ажиллах ажилчдаа бэлтгэж дараа нь киноны ажилдаа орсон тус багынхан 2016 онд монголын хамгийн анхны бүрэн хэмжээний3D анимэйшн киног үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>