Шинэ оны эхний улстөр ингэж өрнөх нь

1057

Улс төрийн тоолуур гүйж эхэллээ. Зургаахан сарын хугацаанд эргэлдэх энэ тоолуурын үр дүнгээр ирэх дөрвөн жилийн өнгийг тодорхойлох учиртай. Эрх баригч АН, "Шударга ёс” эвсэл, сөрөг хүчин МАН төдийгүй парламентад сууцалгүй намуудыг улс төрийн тавцанд тодроход хангалтгай хугацаа биш гэсэн үг. Гэхдээ улс төрд ой санамж гэж байдаггүйтэй адил үлдэж байгаа энэ хугацаанд АН, "Шударга ёс” эвслийн хамтрал хаа хүрээд зогсох, сөрөг хүчин МАН-ын зүгээс ямар улс төр хийх нь цаг хугацааны асуудал хэдий ч шинэ оны эхний улс төр түрүүчээсээ ингэж өрнөх шинжтэй байна.

1. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын тамга атгасан өдрөөсөө улс төр, нийгэм, эдийн засгийн амаргүй байдалтай олонтаа нүүр тулсаар ямар ч байсан шинэ онтойгоо золгож чадлаа. МАН-ыг Засгийн газартаа урьж оруулан "73-ын бүдүүн бүлэг”-ийн хамгаалалт дор сонгуультай золгох түүний хүсэл өнгөрсөн наймдугаар сард хамтрагчдын нь хөөх АН-ын Гүйцэтгэх зөвлөл, Бүлгийн хуралдааны пшйдвэрээр эцэс болж байлаа шүү дээ. Харин өөрөө ч холбирч мэдэх нөхцөл байдалд орсон тэрбээр эвслийн бүлэг, Н.Энхбаярыг түшиж бас барьцаанд орсоор өнөөдрийг хүрч байна. Эцэстээ эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн Н.Энхбаяр даргаа Шадар сайдад нэр дэвшүүлж, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдаар тохоон томилохоор хүргүүлсэн албан бичгийг Ерөнхий сайд албажуулах эсэх нь энэ одрүүдэд тодорхой болж мэдэх нь. Магадгүй өнөөдөр болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар Н.Энхбаяр, Ц.Оюунбаатар нарын асуудлыг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь Ч.Сайханбилэгийн шинэ оны эхний шийдвэрүүдийн нэг байж болох.

2. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам” компанийн удирдлагуудгай холбоотой шуугиан УИХ-ын төвшинд сэдрэх нь. Тодорхой хэлбэл, Б.Батзаяа нарын баривчилгаанаас үүдэж УИХ-ын гишүүн Х.Бапулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарт Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжштнээр татан байцааж эхэлсэн тухай мэдээлэл гараад байна. Мөн АТГ-аас давхар хэрэг үүсгэсэн сурагтай. Энэ бол АН төдийгүй Ч.Сайханбилэгийн хувьд мэдээж сөрөг мэдээ.

АН-ын бүлгийн хуралдаанаар Б.Батзаяагийн баривчилгаатай холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр Х.Баттулга гишүүн бухимдлаа илэрхийлж энэ бүхюэ зогсоохгүй бол Г.Уянга гишүүний тогтоолын төсөлд МоАХ-ныхоо хоёр гишүүнээр гарын үсэг зуруулаад Засгийн газрыг огцруулах тухай яриаг Ч.Сайханбилэгт дайж байв. УИХ-ын дарга З.Энхболд өөрийн зөвлөх А.Гансүхэд хандан эртхэн дулаан хувцсаа бэлдэхийг хэшэд гарч одсон гэдэг.

Энэ бүгдээс харахад Х.Баттулга гишүүн, А.Гансүх нартай холбоотой асуудал ээдрээтэй болж ирсэн тохиолдолд Ч.Сайханбилэгийн танхимын хувь заяа төдийгүй АН доторх хагарал улам сэдрэх талтай. Нөгөө талаар Г.Уянга гишүүн тогтоолын төслөө албажуулах гэж гишүүдийн хаалгын тогших бус өөрсдөө гүйж ирэх тэр дундаа МоАХ-ны автортай эрхмүүд түүний өреөгөөр эргзлдэх нь Х.Баттулгын хийх дараагийн улс төр байж болох. Н.Алганхуягийн Засгийн газрыг огцруулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэгддэг түүний хувьд Ч.Сайханбилэгийн Засгийн газраар оролдох нь алга урвуулах төдий юм.

3. Монголын улс төрийн тавцанд үргэлж мөнхөд хадаатай юм шиг явдаг кадр гэж бий. Тэр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Өөрөө улс төрд орж ирэх эрхээ хасуулсан ч өрөөлөөр дамжуулан УИХ, Засгийн газрын хэмжээнд нөлөөтэйгөө өнгөрсөн хугацаанд тэр хангалттай харуулсан. АН-ын эрх барьсан 1996-2000 онд гурван ч Засгийн газрыг нь огцруулсан гэгддэг тэрбээр Н. Алтанхуягийн танхимыг татаж унагах "кран”-ыг хөдөлгөхөд гар бие оролцсон нэгэн. Үүгээрээ Н.Энхбаяр АН-ын хувьд хамгийн халгаатай хүн байж болох ч өнөөдөр түшиж тулах цэг нь болж явна. Гэхдээ өнгөрсөн сарын сүүлчээр баталсан Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга Н.Энхбаяр, АН-ын нөхөртөлд цэг тавьж мэдэхээр байна.

Учир нь, Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгад АН, МАН-д ашигтай тусна уу гэхээс МАХН, МҮАН, ИЗНН тэргүүтэй жижиг намуудад халтай хэд хэдэн заалтыг оруулаад байгаа юм. Жишээ нь, 2012 оны сонгуулиар таван хувийн босго давсан намууд партаментын суудалтайболох боломжтой байсан бол энэ удаад тойргоос сонгогдсон тохиолдолд энэхүү эрхийг нь баталгаажуулахаар хуульчлаад буй. Мөн нэр дэвшигчдийг сонгогчдын хуудсанд Дээд шүүхэд бүртгүулсэн огноогоор эрэмбэлэхээр заасан нь МАХН төдийгүй бусад намын хувьд сүүл мушгих болоод байгаа юм. МАХН дангаараа сонгуульд орсшцоод таван хувийн босго давах хэмжээний санал сонгогчдоос авсан ч тойргоос нэр дэвшигчид нь өвдөг шороодсон тохиолдолд байнд ч үгүй, баюанд ч үгүй хоцорно гэсэн үг. Н.Энхбаяр өөрөө нэр дэвшдэггүй л юм бол одоогийн бүрэлдэхүүнээс нь тойрог үзээд ялах хүн лав байхгуй. Адаглаад Дээд шүүхэд бүртгүүлсэн огноо нь ч тэдэнд өгөх саналыг хойш чангаана. Ийм нэгэн шалтгаанаар АН-тай нөхөрлөлөө үргэлжүүлэх эс бөгөөс сурсан зангаараа Ч.Сайханбилэгийг хөнтөрч орхиод МАН-ынхаа бууринд очиж буух, бүр югдэх нь Н.Энхбаярын хийх эхний улс төр болов уу.

4. Сонгуулийн хуулиар АН-тай наймаалцсан МАН-ын хувьд оны өмнөхөн Ч.Сайханбилэгийн Засгийн газарт зориулж "Хямралын гацуур” мод зассаныг эс тооцвол тоглолтоо хараахан эхлүүлээгүй байна. Засгийн газрын гишүүн бүрт улс төрийн гэхээсээ уянгын халилтай дөрвөн мөрт зориулсан нь үзэгчдээ чилээсэн телевизүүдийн нэвтрүүлгээс илүүтэй сошиал ертөнцийнхнийг хөгжөөж чадсан. Хуулиараа Ерөнхийлөгчийн зүгээс аливаа хууль тогтоомжид ажлын тав хоногт багтаан хориг тавих заалт бий. Үүгээр бод өнөөдөр хоригийн хугацаа эцэс болно. Хэрэвзээ Ерөнхийлөгч Сонгуулийн хуупьд хэсэгчпэн хориг тавьсан тохиоддовд АН, МАН-ынхан дахин ширээний ард суух шаардлагатай тулгарна.

Ингэсэн тохиолдолд жижиг намууд төдийгүй Н.Энхбаяр хөдөлж эхлэх нь тодорхой. Харин төрийн тэргүүний зүгээс хориг тавихгүйгээр энэ чигээр нь орхивол АН, МАН-ынхан санасандаа хүрч жинхэнэ тогаолтоо эхлүүлэх болов уу. Гэхдээ Сонгуулийн хуупь тойрсон чимээтэй зэрэгцэн улс төрд югэн содон үзэщэл гарч ирсэн нь бие даагчдын төлөөлөл С.Ганбаатар гишүүн ХҮН-д албан ёсоор элслээ. Энэ намыг анх гарч ирсэн цагаас л С.Ганбаатар гишүүнийх гэсэн хардлага хүчтэй явдаг байлаа. Харин шинэ оны босгон дээр тэрбээр бизнесийн лидерүүдээр эгнээгээ тэлэх болсон улс төрийн отгон хүчинд албан ёсоор элсэж батлахаа авсан нь зарим хүний таамагаалыг баталгаажууллаа. Хэдийгээр ХҮН-ынхан УИХ-ын гишүүнээр эгнээгээ тэлсэн ч автоматаар парламентад суудалтай нам хэмээн явах боломжгүй юм. Харин тздний бодлого шийдвэр улс төрийн акцыг УИХ-д хүргэх гүүр нь С.Ганбаатар гишүүн байсаар сонгуультай золгох болов уу. Магадгүй УИХ-ын сонгуулиар С.Ганбаатар ХҮН-ыг удирдан оролцох холыг харсан упс төр нь ч энэ байж болох. Нөгөө талаар С.Ганбаатар гишүүн бие даагчид бус ХҮН-ын дуу хоолойг хүргэхээр зориг шулуудсан болохоор Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар хэрхэх нь мөн л асуулт хэвээр үлдэж байна.

С.Гандөл

Эх сурвалж: "Үндэсний шуудан” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>