Төрөөс төрсөн тэрбумтан гэдэг хэлцийг бий болголцсон хүн Ш.Адьшаа Гол мэдээ 22-01-2016, 13:48 1127 Хуваалцах Монгол улсад төрөөс төрсөн тэрбумтан хэмээх хэлц бий болоод нэлээд удлаа. Энэхүү хэлц үгийг бий болоход Гаалийн Ерөнхий газрын дарга нарын нэг асан Ш.Адьшаа томоохон үүрэг роль гүйцэтгэсэн нэгэн. Дарга Х.Баатарынхаа хамт хариугүй хар гэр рүү явдгийн даваан дээр түүнийг "дээгүүр” танил тал найз нөхөд нь "хооп” гээд л сугалаад үлдээчихсэн гэдэг. Иймэрхүү намтар түүхтэй нөхдүүдийн эцсийн зорилго нь УИХ-ын гишүүн болох байдаг нь ёс биш жам болоод буй. Нэг хэсэг сураг тасарсан Ш.Адьшаа өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнө ил гарч ирсэн бөгөөд улмаар Ховдод өөрийн төрөлх нам МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших гээд бараагүй. Түүнээс илүү нэр хүндтэй, намдаа суудал авч ирэх хүмүүс байсан учраас тэр л дээ. Харин тэр бие даан нэр дэвшээд өвдөг шороодсон. Дараа нь ашиг харж сонголт хийдэг увайгүйчүүдийн л нэгэн адил эрх баригч болсон АН-д элссэн билээ. Тэгвэл Ш.Адьшаа 2016 оны сонгуульд дахин нэр дэвшихээр ард иргэдэд бэлэг сэлт тарааж, худал дүр эсгэсээр яваа аж. 1127 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 23-12-2015, 16:21 Б.Ариунсангийн араас өргөдлөө өгөх нь хэн бэ… 9-12-2015, 11:11 Улстөрчдийн нүүдэл эхэллээ… 7-11-2014, 11:20 У.Хүрэлсүх эргэн ирэхийн учир… 25-08-2014, 12:45 Дархан аварга А.Сүхбат 2016 оны сонгуульд АН-аас нэр дэвших бэлтгэлдээ гарлаа… 25-08-2014, 09:43 Дархан аварга А.Сүхбат 2016 оны сонгуульд АН-аас нэр дэвших бэлтгэлдээ гарлаа… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.