Хавдрын эсрэг өдрийн хүрээнд “Ospring” компани бүтээгдэхүүнээ хандивлана

828

 


Дэлхийн ХАВДРЫН ЭСРЭГ өдрийг дохиолдуулан "Ospring” компани болон "Этүгэн” дээд сургуулийн 6сигма клубтэй хамтран "Этүгэн” их сургуулийн 209 тоот ангид 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эрдэмтэн, багш нар тусгайлан лекц зохион байгуулахаар болжээ.

Энэхүү өдрийн хүрээнд "OSPRING” компани Халдвар судлалын үндэсний төвд номын фонд үүсгэж, өөрийн компанийн нэрийн бүтээгдэхүүнээ хандивлах юм байна.

Мөн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эрүүл мэндийн тайван алхалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>