Х.Баттулга Ц.Оюунгэрэл сайдыг ятгаж дийлээгүй уурандаа дүүг нь шоронд хийв үү

1507
Инженер Ц.Батын баривчлагаа бол твиттерт үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө эрүүгийн хуулиар шийтгүүлж, шүүхээс ял сонссон хаана ч үзэгдэж, дуулдаагүй тохиолдол болсон тухай түүний төрсөн эгч Ц.Оюунгэрэл сайд өчигдөр телевизийн ярилцлагад орохдоо онцолжээ. Харин тус баривчилгааг МоАХ-ны фракц гардан зохион байгуулсан гэдгийг инжнер Ц.Бат өөрөө зарласан. Ц.Бат жиргээчийн тухайд Зам тээврийн сайд Л.Гансүх болон С.Билэгсайхан нарын МИАТ-тай холбоотой булхайг дөнгөж, зах зухаас нь илчилснийхээ төлөө ийнхүү дээлээ нөмөрч, Х.Баттулга нарын хорхойтой араанд зуугдахад хүрсэн бололтой. Үүний цаана мэдээж хэрэг МИАТ-ийн өмч хувьчлал, албан тушаалын наймаа, төсөл хөтөлбөрүүдийн луйвар нуугдаж байсан гэдэг нь ойлгомжтой. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн дүү МИАТ ХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Бат нь МИАТ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга асан С.Билэгсайхантай твиттерээр хэрэлдэж, МИАТ-ын нууцыг задруулсан хэргээр хоёул ажлаасаа халагдаж байсан нь саяхан.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>