Хуурамч архи, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг зөвлөж байна

1074

 

Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш чанарын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, тээвэрлэлтийн горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх зөрчил гарсаар байна. Иймээс Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зорчигчдын хилээр нэвтрүүлж байгаа бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатган, хүн, малын халдварт өвчин хил дамнан орж ирэхээс сэргийлж тандалтаа эрчимжүүллээ.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар "Алтанбулаг" боомтоор шаардлага хангахгүй 47 шил цагаан архи, 24 л дарс болон хатаасан жимс, бугын цусан бэлдмэл, хүнсний бусад бүтээгдэхүүн оруулж ирэхийг завдсаныг илрүүлж хурааж авчээ. ОХУ-д зорчиж байгаа иргэд бараа, бүтээгдэхүүний хаяг шошгыг нь сайтар шалгах, гар дээрээс, чанарын шаардлага хангахгүй хүнс, архи, согтууруулах ундаа худалдаж авахгүй байх, тусгай зөвшөөрөлгүйгээр архи, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлохгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын "Зөвлөгөө, мэдээллийн төв” анхааруулж байна.

Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба 2015 онд 34 нэрийн 368 литр дарс, 9 нэрийн 79 литр цагаан архи, уксус 968 ширхэг, Сайра нэрийн лаазалсан загас 524 ширхэгийг хурааж авч эрсдлээс сэргийлжээ.

Мөн түргэн муудаж чанараа алдсан, эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх хатаасан жимс, гурилан бүтээгдэхүүн, тахиа, загасны мах, бяслаг, бялуу, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эм зэргийг устгалд оруулсан байна.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>