“Оюутолгой” хөрөнгө оруулагчид манай улсыг ОУ-ын Арбиртрын шүүхэд өгөх үү?

2128

оюу"Оюутолгой” компанид манай улсын татварын байгууллага акт тавьсныг хөрөнгө оруулагчид "Rio Tinto” "Туркиз Хилл Ресурс” компанийхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин ч ОУ-ын арбиртрын шүүхэд хандана хэмээн манай улсыг сүрдүүлж байгаа юм. Харин өнөөдөр хоёр тал энэхүү асуудлаар харилцан тохиролцохоор Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнайтай уулзахаар цаг товлосон байна. Түүний хэлж байгаагаар "Хэрвээ Оюутолгой татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй бол 30 хоногийн хугацаанд татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй” гэж мэдэгдсэн байна. Харин "Оюутолгой” энэхүү асуудлыг 60 хоногийн дотор шийдвэрлэхгүй бол ОУ-ын Арбиртрын шүүхэд өгнө хэмээсэн аж.

Харин хоёр талын аль аль нь төслийн хүрээнд явагдаж байгаа үйл ажиллагаанд ямар нэгэн саад тотгор учруулахгүй байхаар шийдвэрлэхийг оролдож байна хэмээн зарим эх сурвалжууд мэдэгдэж байна.

 

 

ЧОЙ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>