Л.Гансүх Н.Золжаргалыг хөлдөө чирлээ

1050
 Л.Гансүх Н.Золжаргалыг хөлдөө чирлээЗасгийн газраас хэ­рэг­жүүлсэн "Нүүрс” хө­төл­бө­рөөс ихээхэн хэм­жээ­ний мөнгө угаасан байж бол­зошгүй хэрэгт буруут­гагдсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өөрий­гөө гэм буруугүй гэж үзжээ. 
 
Тиймээс өөрийг нь гэм буруугүй байхад саатуулан шалгасан, улмаар цагдан хорь­сон гэж АТГ-ын бай­­цаагч болон хэ­рэгт хя­налт тавьж буй проку­рорыг Сүх­баатар дүүргийн цагдаа­гийн хэл­тэст шалгуулахаар ханджээ.
 
Л.Гансүх АТГ-ын бай­цаагч Н.Золжаргалыг ал­бан тушаалаа ашиглан өөрт нь Эрүүгийн хуулийн тус­гай ангийн 273 дугаар зүйл анги буюу төсөв захиран зарцуулагч, 150 дугаар зүйл анги буюу аж ахуйн нэгж байгууллага иргэдийн өмчийг итгэмжлэн ха­риуцсан этгээд мэтээр зохио­мол хэрэг үүсгэн ялын тог­тоол үйлдэж, шүүхээс хоёр сар хорих шийдвэр гар­гуулсан гэж үзэж байгаа юм байна. 
 
Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>