Энэ өдөр дэлхийн түүхэнд
1876-Солонгос Манжийн захиргаанаас гарчээ.
1878-Францын эрдэмтэн Эммиля Литтра микроб гэдэг үгийг шинжлэх ухаанд оруулав.
1919-Аризонагийн "Гранд Каньон” үндэсний паркийг байгуулжээ.
1930-Нью-Йоркт мафийн толгойлогч Том Рейний амь насыг хөнөөснөөр АНУ-д мафуудын дайн эхэлжээ.
1936-Германы "Вольксваген” автозаводыг байгуулав.
1952-Их Британий Ерөнхий сайд Уинстон Черчиль улсаа атомын бөмбөг зохион бүтээж буйг албан ёсоор мэдэгджээ.
1955-АНУ-д дуунаас хурдан нисэх онгоцыг туршив.
1970-"Битлз” хамтлагийн "Hey Jude” цомог худалдаанд гарав.
1986-М.Горбачев эдийн засгийг хурдасгах төлөвлөгөөгөө баталжээ.
1990- Зөвлөлтийн цэрэг Чехословак улсаас гарчээ.
1993-Украины РУХ намыг байгуулжээ.
1995-Тажикстанд анх удаа парламентын сонгууль болов.