|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 10:15
Өнөөдөр, 09:14

Б.Отгонбаяр алтан медаль зүүв

ОХУ-ын Якутск хотноо болсон Роман Дмитриевийн нэрэмжит  өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр Монголын баг тамирчид алтан медаль хүртлээ. Якут үндэсний бөх-хапсагайн +66 кг-ийн жинд "Арслан" клубийн бөх Батсуурийн Отгонбаяр таван барилдаанд ялж аварга цол хүртсэн байна. Тус тэмцээнд чөлөөт бөхийн төрлөөр Т.Тулга 60 кг-д хүрэл медаль зүүсэн бол З.Занабазар 55 кг-д, Б.Отгонбаяр 74 кг-д тус тус V байрт шалгарсан билээ.

ОХУ-ын Саха-Якутын бөхийн холбоо, Монголын "Арслан" клубтай байгуулсан гэрээний дагуу Ц.Гантөгс дасгалжуулагчтай тус клубын залуу тамирчид Якутын ОУТ-д очиж оролцсон юм.

МЧБХ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.