Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

884

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу маргааш бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэр гаргасан байдаг.

Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөрт автомашины хөдөлгөөн хэт ихэсдэг. Мөн ойрын өдрүүдэд цас орсны улмаас халтиргаа, гулгаа үүссэн тул эрхэм жолоочдыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Т.Гэрэл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>