Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газрыг эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулна

1014

Нийслэлийн Засаг дарга "Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт  зохион байгуулах тухай” А/200 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн   2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газарт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити орон сууцны хорооллын баруун талд 8 га газарт тус тус газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулна.

Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>