Монгол ахан дүүс африкийн тулаанчидтай хүч үзнэ

838
Сумогийн дэвжээнээс бууж, мэргэжлийн тулаанаар хичээллэх болсон Б.Амармэнд өөрийн ах, аймгийн арслан Б.Дамбын хамт өнөөдөр Токио хотын "Tokyo dome” спорт цогцолборт Африкийн шилдэг тулаанчидтай хүч үзэх гэж байна. Тэмцээнийг Японы тулааны урлагийн "Ganryujima” холбооноос зохион байгуулж байгаа аж. Энэхүү тулаанд Монгол ах дүүс Сенегалын аварга Грис Будо /Gris udo/, Өмнөд Африкийн аварга Бонгинкоши Мадонсера /Bonginkoshi Madonsera/ нартай тулалдах юм байна.

Оноолтын хувьд Б.Дамба Грис Будотой, Б.Амармэнд Бонгинкоши Мадонсератай таараад байгаа аж.

Өдрийн сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>