Нийтийн тээврийн зардлыг нөхөн олгоно

871

Нийтийн тээврийн зардлыг нөхөн олгоно

 

Нийслэлийн нийтийн тээвэрт цахим төлбөрийн системийг нэвтрүүлж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр  зорчиход нь зориулж  НИТХ-аас баталсан журмын дагуу цахим төлбөрийн карт олгож байгаа юм. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт энэхүү журам хэрэгжиж байгаа ч алслагдсан дүүргүүдэд тодорхой шалтгааны улмаас журам бүрэн хэрэгжээгүй байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж Багануур, Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт суух ахмад настанг "цахим төлбөрийн карт”-ын оронд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэх олгохоор боллоо. Мөн  тус дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2016 оны нэгдүгээр улиралд нийтийн тээврээр зорчсон зардлыг нийслэлийн Тээврийн газраас   нөхөн олгох юм.


Т.САЙХАН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>