Улаанбаатарын гудамжинд нэгэн эмэгтэй нярайлжээ
Манай улсын эмнэлэгийн байгууллага үргэлж л муу гэсэн үнэлгээг авдаг билээ. Хүнд суртал, хариуцлаггүй байдал нь хэрээс хэтэрч олон сайхан бүсгүйчүүд, хүүхдүүд эндэх болсон нь нууц бишээ. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 23-ны өдөр нэгэн эмэгтэй гудамжинд амаржсан байна. Энэ үйл явдал нь олон хүмүүсийг цочролд оруулсан бөгөөд нөгөө талаасаа эмнэлэгийн байгууллагын хариуцлаггүй байдлыг шүүмжлээд авсан юм. Гудамжны сандал дээр амаржсан эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд төрсөний дараа түргэн тусламж ирж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэсэн байна.
Шуурхай