“Улаанбаатар төмөр зам”-ын долоон ажилтан ХОМ-ээ буруу мэдээлжээ Гол мэдээ 15-04-2016, 14:32 1132 Хуваалцах Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргасан хүмүүсийн мэдээллийг АТГ-аас шалгаж байгаа. Тодруулбал Авлигатай тэмцэх газар 2016 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна. Шалгалтаар 7 албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгийг мэдүүлээгүй, хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, хамаарал бүхий этгээд болох төрсөн ах, дүүтэйгээ холбоотой тушаал шийдвэр гаргасан, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг зөрчсөн нь тогтоогджээ. Тиймээс Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан цалингийн хэмжээг бууруулах болон албан тушаал бууруулах хариуцлагыг тооцуулахаар "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарт АТГ-аас албан бичиг хүргүүлсэн байна. 1132 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 14-03-2016, 14:33 УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар хууль бус томилгоо хийжээ… 7-12-2015, 09:35 ХХЕГ, ИХШХЕГ-ын албан тушаалтнуулын мэдүүлгийг шалгаж байна… 24-07-2015, 11:01 Ашиг сонирхлын зөрчилтэй 21 албан тушаалтныг танилцуулж байна… 9-06-2015, 11:52 Монголбанкны удирдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав… 18-04-2015, 13:20 Танилц: УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлсэн нь… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.