51 настай супермодель Инстаграмтай болжээ

1057
 
51 настай супермодель Инстаграмтай болжээ
АНУ-д 51 настай супермодель Паулина Поризкова Инстаграм дээр өөрийн гэсэн хуудастай болоод усны хувцастай авахуулсан гэрэл зургаа байршуулснаар цахим ертөнцтэй харилцаж эхэлжээ. Тэрхүү гэрэл зургийг загвар өмсөгч эмэгтэй Испанийн "Барселона” баг руу явах үеэрээ хийлгүүлсэн аж. Энэ эмэгтэй хуудастай болоод арав гаруйхан цаг болоход нийгмийн сүлжээнд түүнийг 358 хүн дагасан гэнэ. Зочид буудлын дээвэр дээр авахуулсан гэрэл зураг 90 лайк авчээ.

Америкийн загвар өмсөгч, чех гаралтай жүжигчин бүсгүй Паулина Поризкова 1980-аад оны эхээр Парис хотноо алдаршиж эхэлсэн билээ. 1984 онд тэрбээр 18 насандаа Sports Illustrated Swimsuit Issue сэтгүүлийн хавтсан дээр гарсан Зүүн Европын анхны загвар өмсөгч болжээ. Мөн энэ загвар өмсөгч бүсгүй Playboy, Vogue, Harper’s Bazaar зэрэг алдартай олон сэтгүүлүүдийн хавтсыг чимэглэж байсан юм. Поризкова 14 кинонд дүр бүтээсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>