Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй бол торгоно

920

 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 18 цэг уртасгасан цагаар ажиллаж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулж байгаа бөгөөд энэ сард 5, 0 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана.

Дөрөвдүгээр сард 4,9 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслэл албан татварт хамрагдах ёстой бөгөөд татвар төлөгдөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй, захиргааны арга хэмжээ тооцож торгууль ногдуулахыг анхаарна уу. Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөх хуулийн хугацаа 5 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>