Сонгуулийн сонирхолтой тойргууд
2016 оны УИХ-ын сонгуулийн өдөр ойртсоор. Намууд нэр дэвшигчдээ битүүхэн тодруулж, гэрэл цохиулчихгүй хичээж нуусаар. Гэхдээ хэн хаана нэр дэвших вэ гэдэг нь нүднээ ил байгаа хойно доо. Ямартай ч сонгуулийн тойргуудыг ажиглахад сонирхолтой, содон юмс харагдаж байна шүү.
"Үхлийн тойрог”
Зургаан мандаттай. Тэгэхээр Сонгинохайрханчуудыг зургаан хүн УИХ-д төлөөлөх юм байна. Харин дээр дурьдсан хүмүүсийн хооронд жинхэнэ тулаан өрнөнө. Энэ нь зарим тойргийг бодвол шинэ ч бай, хуучин ч бай эрсдэл дагуулж болзошгүй гэсэн үг. Жишээ нь О.Магнай энэ тойрогт өмнө нь нэр дэвшээд унаж байсан. Харин Л.Эрдэнэчимэгийн хувьд 2012 онд СХД-ээс сонгогдсон хэдий ч сонгогчид "ам муутай”. Тэгвэл намаа сольсон ч тойргоо солиогүй эрхэм бол Д.Тэрбишдагва. Гэхдээ итгэл үнэмшил, нэр төрөө албан тушаалаар "худалдах” сэтгэхүйтэй хүнд Сонгиночууд дахин итгэх болов уу, яах бол.
Н.Учрал/Их засаг сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү/ хувьд уг нь Хэнтий аймагт нэр дэвшихээр тойрогтоо нэлээдгүй мөнгө хаяж байсан. Гэвч сайн ах нь /У.Хүрэлсүх/ тойргийг нь булааж, оронд нь "үхлийн тойрог” руу түлхэгджээ. Сонгиночуудын итгэл хайрыг хүлээн авч чадах нь уу, үгүй юу Их засаг сургуулийн "Хунтайж”-ын л чадварын асуудал юм даа.
Олон мандат байгаа учраас нам бүрээс дор хаяж зургаан хүн дэвшүүлнэ. Энэ утгаараа хамгийн хүчтэй, гал гарсан тулаанууд өрнөж, санаанд багтамгүй явдлууд зохион байгуулагдах болов уу. Гал унтраах, нүүрс тараах энэ тэр бол юу ч биш. Ийм тойрог орон нутаг хэд хэд бий.
"Сонирхолтой тойрог”
"Өст тойрог”
Тэгвэл энэ "өст” гэх тойрогт АН-ын хоёр дахин өрсөлдөхгүй нь бололтой. Харин саяхан намаа сольж АН-д орсон Н.Батцэрэг, МҮОНТ-ийн Гүйцэтгэх захирал асан Ч.Даваабаяр, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албан дарга С.Дэмчиг нар нэр дэвшихээр болсон байна. Харин МАН-аас С.Чинзориг даагаа нэхэж, Я.Содбаатар,Н.Тогтохсүрэн нар зуузай холбох нь.
Н.Батцэрэгийн хувьд намаа сольж байж тухайн тойргийг авсан учраас өөрт зөөлөн санагдсан байж магадгүй. Ч.Даваабаяр бол аль эртнээс Өвөрхангайг услаад эхэлчихсэн. Харин төрийн ордны гадаа олон Өвөрхангайчуудыг цуглуулж чадсанаараа С.Чинзоригт боломж өндөр байж болзошгүй. Гэхдээ өст тойрог хэнээс хэзээ яаж хариугаа авахаа мэдэж байгаа байлгүй дээ.
"Хөрөнгөтнүүдийн тойрог”
"Азаа үзэгчдийн тойрог”
Эрдэнэтчүүд Ш.Отгонбилэгт "хайртай”. Тиймээс л хүүг нь дэмжсэн. Энэ удаад яахыг хэлж мэдэхгүй юм. Бусад нь бол бүгд л азаа үзэж байгаа хэрэг. Магадгүй Эрдэнэтэд амьдардаг, Эрдэнэтийн тухай сайн мэдэх л хүнийг Эрдэнэтчүүд сонговол зүгээр байх. Түүнээс салхинд хийсч яваа хамхуул шиг сонгуулийн сургаар "азаа үзэж” яваа хүнээр Эрдэнэтчүүд лав дутахгүй биз.
Үргэлжлэл бий...
А.Аюуш