Унадаг дугуйтай иргэнийг мөргөж амийг нь хохироов

1114

Унадаг дугуйтай иргэнийг мөргөж амийг нь хохироов

 

Унадаг дугайтай иргэнийг дайрч амийг нь хохироосон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Тодруулбал, ХУД-9 Нисэхийн зам, "Буянт-Ухаа-1” хорооллын урд замд "Sinotruk ZZ” 32-57 маркийн автомашины жолооч Д нь унадаг дугуй унаж явсан СХД 14-р хороонд оршин суух  44 настай О-г мөргөж амь насыг нь хохироожээ.

Тус хэргийг  ЗЦГ-ын алба хаагчид шалгаж байгаа юм байна. Мөн СХД-32 Товчооны зам, "Zoomlion” авто худалдааны төвийн хойд замд "Northbenz” автомашины жолооч Н нь амины "Nissan Sunny” Л жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч гурван хүн гэмтсэн аж. Иймд Замын цагдаагийн газраас унадаг дугуйтай иргэдийг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхаарууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>