Францад халдлага гарчээ

1101

Францад халдлага гарчээ

 

Францын Магнанвилле хотноо өчигдөр халдлага гарч, цагдаагийн хоёр ажилтан амиа алдсан талаар "CNN” агентлаг мэдээллээ. Нэг этгээд шөнийн эргүүл хийж байсан хоёр цагдаагийн ажилтанг хутгалаад зугтаажээ. Цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд халдлага үйлдсэн этгээдийн нуугдаж буй байшинг бүсэлж, дайран орсон байна.

 

"Тусгай ажиллагааны үеэр гэмт этгээдийг устгасан” хэмээн Магнанвилле хотын Цагдаагийн газраас мэдээлэв. Халдлага үйлдсэн этгээдийг Ларосси Аббалла гэдэг аж. Тэрээр 25 настай аж. Аббалла Францын иргэн ч исламын шашны бүлэглэлийн гишүүн учир цагдаагийнхан хяналтадаа авсан байжээ.

 

Аббалла халдлага үйлдэхээсээ өмнө твиттер хуудастаа "Халифын вант улсад үнэнч байх болно” хэмээн жиргэжээ. Залууг тус бүлэглэлтэй холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж байна.  

 

Уг халдлагын дараа Ерөнхийлөгч Франсуа Олланд "Энэ бол террорист халдлага” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>