Сонгуулийн бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна

915

Сонгуулийн бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна

 

Саналын хуудас хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмж шалган баталгаажуулах тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажил дуусах шатандаа орлоо. Өнөөдрийн байдлаар тухайлбал, Баян-өлгий, Говь-алтай, Завхан, Увс, Ховд зэрэг алслагдсан аймагт саналын хуудас, мөн 7 аймагт санал тоолох техник төхөөрөмж тус тус хүргэгдээд байна. Бусад аймаг, нийслэлийн дүүргүүдэд хүргэгдэх саналын хуудсыг  хэвлэж дуусгах, санал тоолох техник төхөөрөмж тээвэрлэн хүргэх ажил эрчимтэй үргэлжилж  улмаар энэ сарын 20-ны өдөр бүрмөсөн дуусгахаар шамдан ажиллаж байна.

Саналын хуудасны эх бэлтгэх, хэвлэх, боож баглах, хүлээлцэх болон санал тоолох техник төхөөрөмжийг нэгбүрчлэн шалгаж баталгаажуулах, тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажлыг Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглаж байгаа билээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>