Умард Солонгосыг пуужин харвасантай холбогдуулан тайван байхыг уриаллаа

797

Умард Солонгосыг пуужин харвасантай холбогдуулан тайван байхыг уриаллаа

 

Умард Солонгос лхагва гарагт дунд тусгалын "Мусудан” баллистик пуужин байж болох хоёр пуужин харвасантай холбогдуулан тайван байхыг холбогдох зарим улсуудад хандан Хятад улс уриаллаа.

 

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин лхагва гарагт хэвлэлийн бага хурал хийхдээ "Солонгосын хойгийн байдал "эгзэгтэй бөгөөд ээдрээтэй” хэвээр байна” гээд, хурцадмал байдлыг дэвэргэх үйлдэл хийхгүй байхыг холбогдох улсуудаас хүсч, энх тайван болон тогтвортой байдлыг бий болгохыг уриалсан байна.

Умард Солонгостой хоёр талын харилцаагаа тогтвортой болгохын төлөө манай улс цаашид ч хүчин чармайлт гаргана гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр мөн "аль болох богино хугацаанд байдлыг намжаахын тулд хүчин чармайлт гаргахыг" холбогдох улс орнуудад уриалсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>