Үндэсний компанийн зоримог шийдвэрээс Монгол Улс хожино

978

Үндэсний компанийн зоримог шийдвэрээс Монгол Улс хожиноОХУ-ын "Ростех” компанийн мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг "Монголын Зэс” компани Худалдаа хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр худалдан авсан. Энэ нь Эрдэнэт үйлдвэр болон түүнийг дагалдах бүхий л нийгмийн байгууламжууд 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжлээ гэсэн үг. Ингэснээр ОХУ-руу Эрдэнэтээс гардаг маш их хэмжээний валютын урсгал мөн Монголд үлдэх боломж нээгдэж байна. Гэвч өөр улсын компанийн мэдэлд байсан уул уурхайн баялгаа үндэсний хөрөнгө оруулагчид

худалдан авсан энэхүү зоримог үйлдлийг улстөржүүлэх, харлуулах, буруушаах оролдлогыг зарим нам, улс төрийн хүчин, хувь хүмүүсийн зүгээс хийж байна. "Монголын зэс” компани айлд байсан манай баялагийг өөрийнхөө "хашаа”-нд оруулж ирсэн. Түүнээс биш Монголын төрийн өмчийн 51 хувиас хувьчилж авсан, эсвэл гадагш зарсан хэрэг биш. Харин үүнийг албаар мушгин гуйвуулж, харлуулан мэдээлж буй хүмүүс Эрдэнэт рүү шахаа хийдэг, түүгээрээ гаршсан явцуу бүлэг хүмүүсийн үйлдэл гэдэг нь тодорхой. Эсвэл тэд хувьцаагаа монголчуудад зарсан ОХУ-ын Ростех компанид ингэж их санаа тавьж байна уу. Гэхдээ Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд ирснээр хэн хожиж, бас ямар хүмүүсийн явцуу сонирхол хаана хөндөгдөхийг олон нийт Монголчууд бүх ашгийг өөрсдөө хүртэнэ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>