Архийг Чингис хааны нэрээ эс нэрлэх үндэсний хөдөлгөөн өрнөж эхлэв

955

Архийг Чингис хааны нэрээ эс нэрлэх үндэсний хөдөлгөөн өрнөж эхлэв

 

Эх түүх, их хаадын сэдэв агуулгаар дагнан үйл ажиллагаа явуулдаг "Хаадын сан”-гийн Эрдмийн зөвлөл гэж бий. Тэднийхээс Монгол үндэстэн бидний бахархал болсон, мянганы хүмүүн их эзэн Чингис хааны нэрээр архи дарс, шар айраг зэрэг согтууруулах ундааг нэрлүүлэхгүй байх үндэсний хөдөлгөөнийг эхлүүлжээ.

Түүх, соёл, урлагийн бүтээлээс бусад төрлийн бүтээгдэхүүнд их хааны нэрийг ашиглуулахгүй байх тогтоол шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын түвшинд гаргуулах нь тэдний зорилго юм. Хятад хэмээх их гүрний дунд цөөнх үндэстэнд орох Өвөр Монголын ахан дүүс маань ийм шийдвэрийг хэдийнээ гаргуулж чадсан байхад их хаадынхаа голомтыг сахиж суугаа, улс орныхоо эзэн нь болсон монголчууд бид хамтдаа зүтгэвэл ийм шийдвэрийг гаргуулж чадна хэмээн итгэж байгаа ажээ.

Их хааныхаа нэрээр энэ мэт бүтээгдэхүүнийг нэрлүүлж болохгүй учир шалтгааныг тоочиход үлэмж урт жагсаалт гаргана. Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж, Монголын үндэсний тулгар төрийг түүчээлэн үүсгэсэн их хааныхаа нэрийг өргөмжлөн өргөж, дуу хоолойгоо нэгтгэхийг ард түмэндээ уриалж байна. "Хаадын Сан”-гийн Эрдмийн Зөвлөл болон эрдэмтэн мэргэдийн төлөөлөл удахгүй хэвлэлийн бага хурал зарлахаар болжээ.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>