ТАНИЛЦ: Хотын даргад нэр дэвшигч Су.Батболд
Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргыг өнөөдөр томилно. Өчигдөр УИХ-ын чуулган хуралдаж Их Хурлын даргаар М.Энхболдыг томилж, шинэ гишүүд тангаргаа өргөсөн. Ингэснээр хуучин гишүүдийн бүрэн эрх албан ёсоор дуусч байгаа юм. Тэгвэл хотын дарга МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүнээр ажилласан Су.Батболдыг нэр дэвшүүлсэн билээ. Тиймээс нийслэлийн МАН-ын бүлгийнхэн хотын даргад нэр дэвшигчийнхээ бүрэн эрхийг албан ёсоор дуусгахыг хүлээж өнгөрсөн даваа гарагт зарлагдаад байсан НИТХ-ыг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байгаа юм.