|
Видео

Шинэ мэдээ

Сэрэмжлүүлэг: Нэг өдөр 12 хүн усанд живж амиа алджээ

 

Энэ сарын 12-н буюу наадмын сүүлийн өдөр гол усанд осолдож живж амиа алдсан иргэдийн тоо нэмэгджээ. Тухайлбал, нэг өдрийн дотор 12 иргэн усанд живж амиа алдсан харамсалтай мэдээлэл байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум 3-р баг Аварга нууранд тус багийн харьяат А /эр.39н/ нь живж нас баржээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх баг 4-р баг Хараа голд, тус сумын харьяат Б /эр.02н/ живсэн.

Төв аймгийн Лүн сумын нутагт Туул голын Их гүүрний ам гэх газарт, Улаанбаатар хотын харъяат У /эр.28н/ нь усанд орж байгаад живэж нас барсан цогцос олдоогүй байна. Түүнчлэн Ховд аймгийн Булган сумын Булган голд тус суманд суух Б /эр.19н/ нь усанд орж байгаад живж нас барсан мэдээлэл байгаа юм.

Өчигдөр "Туул голд 2 хүүхэд унаад олдохгүй байна” гэсэн мэдээллийг шалгахад, Орхон аймаг Баян-Өндөр сум 1-р багт суух Н /эм.13н/, Х /эр.10н/ нар Гачууртын Цэцэгийн хүлэмжний орчим голд живж нас барсан. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Бигэр суманд бага насны хоёр хүүхэд гүнзгий ус руу үсэрч орон амиа алдсан харамсалтай хэрэг ч байна.

Хамгийн гол нь урт хугацааны амралтын энэ өдрүүдэд аав ээжүүд баярлаж цэнгэж амарч зугаалж байх хойгуур бага насны хүүхдүүд нь хараа хяналтгүй гол усанд тоглож байгаад хөл алдан живж амиа алдах хэрэг гарсаар байна. Тиймээс эцэг эхчүүдээ, эмээ өвөө, эгч ах нараа бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналт, анхаарлаа сайжруулаачээ, аминдаа хариуцлагатай байгаачээ гэж захимаар байна.

О.Сайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.