Японы эзэн хаан ажлаа хүлээлгэж өгнө

214

Японы эзэн хаан ажлаа хүлээлгэж өгнө

 

угсаа залгамжлах хунтайж Нарухитод шилжүүлэн өгөх гэж буй тухайгаа "NHK” телевизээр мэдээлсэн юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өдгөө 82 настай эзэн хаан Акихито хаан ширээгээ шилжүүлэн өгөх хүсэлтэй байгаагаа Эзэн хааны гэр бүлийн асуудал хариуцсан агентлагийн албаны хүмүүст уламжилсан байна. Энэ тухайгаа тун удахгүй олон нийтэд мэдээлэх аж. Албаны хүмүүс хэлэхдээ "Эзэн хаан нас дээр гарсан ч өнөө хэр нь маш олон ажил гүйцэтгэдэг. Гэсэн ч хийх ажлаа багасгах, эсвэл өөрийнхөө ажлыг бусдаар гүйцэтгүүлэх замаар хаан ширээнд суухыг хүсэхгүй байгаа” гэжээ. Эзэн хааны гэр бүлийнхэн ч түүний энэ шийдвэрийг дэмжиж буй гэнэ. Японы түүхэнд одоогийн эзэн хааны эцэг, эзэн хаан Шовагаас өмнөх бараг 124 хааны тэн хагас нь мөн нас дээр гарсан гэх шалтгааны улмаас хаан ширээгээ шилжүүлэн өгч байжээ. Гэвч Японы сүүлийн 200 орчим жилийн түүхэнд хаан ширээг шилжүүлэн өгсөн тохиолдол гарч байгаагүй аж.

 

Д.Од

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.