Энэ оны хамгийн дур булаам тамирчныг нэрлэв

1455
Энэ оны хамгийн дур булаам тамирчныг нэрлэв People сэтгүүл 2014 оны хамгийн сэтгэл татам тамирчныг санал асуулгаар тодруулахад "Реал Мадрид” болон Колумбийн шигшээ багийн тоглогч Хамес Родригес жагсаалтыг тэргүүлэв. 23 настай хөлбөмбөгийн дүр төрх сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимжээ. "Тэр их гоё залуу. Гэхдээ түүний зан ааш надад илүү таалагддаг. Түүнийх нь төлөө би түүнийг хайрладаг” хэмээн хөлбөмбөгчийн гэргий Даниэла Оспина ярьжээ.

Хамес Родригес 2014 оны долдугаар сард "Монако”-гаас "Реал”-д 80 сая еврогоор ирсэн билээ. Тэрээр Бразилд болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан гоол оруулж тэмцээний шилдэг мэргэн бууч болсон юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>