Дэлхийн хамгийн урт шилэн гүүрний нээлт Хятадад боллоо
Зураг дээр дарж үзнэ үү.
Шилэн гүүрнээс Тианмен уул болон Хунань арал тэр чигтээ харагдах бөгөөд аль хэдийнэ хэдэн сая жуулчид цуглуулаад байгаа ажээ.
Тус гүүрний бат бөх, аюулгүй байдлыг шалгаж олон туршилт явуулсан байна. Цууралт өгсөн шилэн дээгүүр том оврын суудлын тэрэг явуулахад цууралт нь нэмэгдээгүй, өөрчлөлт өгөөгүй аж. Түүнчлэн олон лантуугаар ээлжлэн цохиход ямар ч гэмтэл хагарал үүсээгүй гэнэ.