|
Видео

Шинэ мэдээ

15-02-2018, 07:55

С.Батболд газрын маргаантай асуудлаар хүсэлт гаргасан иргэдтэй уулзлаа

С.Батболд газрын маргаантай асуудлаар хүсэлт гаргасан иргэдтэй уулзлаа

 

Улаанбаатар хотын захирагч,  С.Батболд  иргэдийн санал  хүсэлтийг сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногийн  мягмар гаригт хүлээн авч байхаар болсон. Тэгвэл өчигдөр газрын маргаантай асуудлаар хүсэлт гаргасан иргэдийн төлөөлөлтэй  уулзжээ.

Иргэд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилга барьсан, газар өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Иргэдээс газрын маргаан, дүүргүүдийн газрын албаны мэргэжилтнүүдийн хүнд сурталтай холбоотой гомдлууд их ирж байна. Төрийн албан хаагчид иргэдээс ирсэн хүсэлтийн хариуг өгөхдөө тухайн иргэнтэй биечлэн уулзаж маш тодорхой тайлбарлаж өгөх шаардлагатай. Бид иргэддээ үйлчлэх ёстой болохоос биш хүнд суртал гаргах ёсгүй гэдгийг хатуу анхааруулж ажиллах болно.Мөн газар олгохдоо сугалаагаар азаа үздэг уг явдлыг зогсоож, газар олголтыг нээлттэй, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж ажиллана. Цаашид нийтийн эзэмшлийн талбайд барилга бариулахгүй, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй барилга барьсан тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд хариуцлага тооцно” гэв.Мөн иргэдээс ирсэн гомдлуудыг дахин шалгуулж, асуудлыг шуурхай шийдвэрлэнэ гэсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.