Риогийн цахим хуудсуудыг хакерджээ

1139

Риогийн цахим хуудсуудыг хакерджээ

 

Бразилын Рио-де-Жанейро мужийн захиргааны цахим хуудаснууд хакердчдын халдлагад өртжээ. Тус мужийн захиргааны гурван цахим хуудас руу өнгөрсөн долоо хоногийн ням гарагийн оройноос хойш нэвтэрч болохгүй байгаа гэнэ. "Anonymous Brazil” гэж өөрийгөө нэрлэсэн хакерчдын нэгэн бүлэглэл фэйсбүүкт "бид цахим хуудсуудыг хакердсан” хэмээн бичжээ. Олимпын наадам Рио-де-Жанейрод эдийн засгийн хувьд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж буй тус бүлэглэлийнхэн кибер халдлага явуулна гэж саяхан анхааруулж байжээ. Риогийн Паралимпыг зохион байгуулах хорооны цахим хуудсыг тэд мөн хакердсан байна. Тус бүлэглэлийн хакерчдыг олон улсын хакерчдын "Anonymous” бүлэглэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой эсэхийг цагдаа нар тогтоохоор ажиллаж байгаа ажээ.

 

Д.Од

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>