Мэтт Дэймон 5 хүүхний дунд...

775
Мэтт Дэймон 5 хүүхний дунд...Жүжигчин Мэтт Дэймон Лусиана Босан Барросо гэдэг аргентин бүсгүйтэй хуримлаад 11 жил болж байгаа билээ. Энэ хоёр дөрвөн хүүхэдтэй болсон бөгөөд бүгд охид юм. Тэгвэл Мэтт цагтаа амьдралыг орь ганцаар туулна гэсэн бодолтой явж байсан гэнэ. Өдгөө 45 настай Дэймоны өгүүлснээр бол дан хүүхнүүдтэй амьдрах нь амаргүй зүйл хэдий ч хөгжилтэй, сонирхолтой байдаг аж. 

"Оскар”, "Алтан бөмбөрцөг” шагналын эзэн залуу "Гэрийн бүх ажлыг эхнэр, хүүхдүүд удирдан хийдэг. Гэртээ бол би хонь шүү дээ. Аав, ах хоёр маань намайг явуулдаг юм. Тэд намайг дэлхийн хэмжээний кино од мөртлөө гэртээ хэн ч биш болчих юм даа хэмээн цаашлуулдаг. Эмэгтэйчүүдэд би жинхэнэ дэглүүлж байгаа шүү. Эсэргүүцээд ч нэмэргүй” хэмээн ярьжээ. Жүжигчин эр угаалгын өрөөнд ороод таван минут ч бололгүй хөөгдөж гардаг аж. Арга ч үгүй биз. Таван хүүхэн хаалгыг чинь онголзуулна шүү дээ. Гэхдээ тэднийгээ хайрласнаар ядаргаагаа мартаж, сэтгэлийн хямралд ордоггүй гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>