Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 2243.81 төгрөгийн нэг ханшаар 26.0 сая ам.доллар, юанийн саналыг 100% биелүүлж 332.35-339.50 төгрөгийн ханшаар 93.2 сая юанийг тус тус нийлүүлжээ.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард арилжаанд банкууд 17.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 1.4 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100% биелүүлсэн байна.