ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖИЛНЭ

877

ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖИЛНЭ

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт хийхээр болсон.

Тодруулбал, автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8 төгссөн автомашин наймдугаар сарын 27-ны бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно.

Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9 төгссөн автомашин наймдугаар сарын 28-ны ням гарагт замын хөдөлгөөнд оролцох юм.

Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00 цагаас 20:00 цагийн хооронд үйлчилнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>