Ой, хээрийн түймэр унтраах шинэ авто машинуудтай боллоо

859

Ой, хээрийн түймэр унтраах шинэ авто машинуудтай боллоо

 

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас "Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл" боловсруулан 2015 онд БНХАУ-ын Засгийн газарт өргөн барьсан.


Төслийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ой, хээрийн түймэр унтраах зургаан авто машин болон 2430 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөөд байна.

Эдгээр авто машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэл бүхий орон нутгийн Онцгой байдлын газруудад хуваарилан олгох аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>