Facebook-ийн хиймэл дагуул дэлбэрлээ

1172

Facebook-ийн хиймэл дагуул дэлбэрлээ

 

Маргааш хөөргөхөөр төлөвлөж байсан SpaceX-ийн пуужин өнгөрсөн шөнө дэлбэрлээ. Дэлбэрэлтийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд шалтгаан нь тодорхойгүй хэвээр байна.

Элон Маскын жиргэснээр шатахуун дүүргэх явцад гэнэт гал авалцаж, пуужин дэлбэрчээ. Энэхүү пуужинд Facebook компанийн ашиглах харилцаа холбооны хиймэл дагуулыг суурилуулсан байсан бөгөөд Африк, Ойрхи Дорнод, Европын орнуудад интернет сүлжээ түгээх зориулалттай байсан аж.

Facebook Францын хиймэл дагуул үйлдвэрлэгч Eutelsat компанитай хамтын ажиллагааны хүрээнд, Израйлийн Spacecom компанийн эзэмшдэг Amos 6 хиймэл дагуулыг хөөргөх ажил амжилтгүй болсонд компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг тун сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр "SpaceX-ийн алдаанаас болж бидний хиймэл дагуул сүйдлээ. Бидний хиймэл дагуул гурван тивийн ард түмэнд интернет түгээх байсан юм. Гэхдээ Aquilla зэрэг бусад технологийг бид өөрсдөө хөгжүүлсэн учраас зорилгоо биелүүлэхийн төлөө ажилласаар байх болно” гэсэн байна.

Эх сурвалж: Verge

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>