Ургац хураалтад оюутан залуус ажиллаж болно

1079

Ургац хураалтад оюутан залуус  ажиллаж болно

 

Манай улсад өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил ургац арвин ургасан байна. Гэвч ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс есдүгээр сард хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэдгийг тариаланчдад анхааруулж байгаа юм. Тэгэхээр энэ их ургасан ургац, ногоогоо  хурдан хугацаанд яаралтай хурааж авах шаардлага бидэнд тулгарч байгаа. Мэдээж үүнд хүн хүч хэрэг болно. Тиймээс Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн оюутан залуус болон дайчдад зориулж уриалга гаргасан юм. Энэхүү уриалгад нэгдсэн залуусыг мэдээж цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй  байдал, орон байр, хоол хүнсээр хангах хэрэгтэй. Гэхдээ эдгээр асуудлыг зөвхөн аж ахуйн нэгж, оюутан, залуусын хоорондын гэрээгээр зохицуулах юм. Мөн хэдэн оюутан авч, ямар хугацаанд ажиллуулах вэ гэдгийг  зөвхөн ААН шийдэх аж.  Оюутнууд уг ажилд  Монголын оюутны холбоо, их, дээд сургуулийн сургалтын албаар дамжин ажиллах юм байна. Одоогоор ургацын ажил эхэлсэн ба цэргүүдийг гэрээгээр ажиллуулж байгаа гэнэ.

Ц.Соёл-Эрдэнэ Fact.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>