НОХОЙ, МУУР ТЭЖЭЭХ, УСТГАХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

831

НОХОЙ, МУУР ТЭЖЭЭХ, УСТГАХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер ирэх 10, 11-р сард золбин нохой, муурны масс устгал /популяц/-ыг зохион байгуулах, гэр хорооллын эзэнтэй нохойны үрийн сувгийг боох спэй аргыг мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.


Мөн "Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, устгах журам”-ын шинэчилсэн төсөлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ubservice.mn цахим хуудсаар дамжуулан иргэдээс санал аван ажиллаж байна.

Дээрх журмаар нохой, муурыг бүртгэлжүүлэх, үржлийг хязгаарлах, нохой, муур эзэмшигч иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх бөгөөд Татварын ерөнхий хуульд заасны дагуу нохойны албан татвар авч, татварын хэмжээг үргүйжүүлсэн нохойнд бага, үргүйжүүлээгүй нохойнд өндөр байхаар төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>