Г.Сэрээнэндорж, Г.Санчир нарыг шүүхэд шилжүүллээ

641

Г.Сэрээнэндорж, Г.Санчир нарыг шүүхэд шилжүүллээ

 

"Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндорж Г. Санчир нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж дуусаад нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.
Тодруулбал Нийслэлийн Прокурорын газраас түүнд болон Д.Мөнх-Эрдэнэ, Д.Цогтбаатар, Г.Санчир нарт Эрүүгийн хуулийн 150.3-т заасан "Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж, их хэмжээний хохирол учруулсан”, 266.2 дахь хэсгийн "Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон байна. Мөн эрх мэдлээ хэтрүүлсний улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Г.Эрдэнэзул

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>