Леди Гага хоёр жил завсарласны эцэст цоо шинэ дуугаа танилцууллаа

 

Өнгөрсөн хугацаанд Леди Гага Тони Беннеттэй хамтарч цомог гарган, "The Hunting Ground" киноны дууг дуулсан ч ерөнхийдөө уран бүтээлийн завсарлага авч, оронд нь "American Horror Story" цуврал кинонд тоглосон юм. Тэгвэл одоо Леди Гага хөгжмийн ертөнцөд эргэн ирэхээр шийдсэн бололтой. Тэрээр Марк Ронсон, Кевин Паркер ба BloodPop нартай хамтарсан "Perfect Illusion" нэртэй дуугаа танилцуулсан байна. Энэхүү сингл нь энэ оны сүүлээр гарах дуучны тав дах бие даасан цомогт багтах болно.