ПАРАЛИМП 2016: Э.СОДНОМПЭЛЖЭЭ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

581

ПАРАЛИМП 2016: Э.СОДНОМПЭЛЖЭЭ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 

Рио 2016 паралимпийн наадам үргэлжлэн явагдсаар байна. Өнгөрсөн шөнө хуваарь ёсоор паралимпийн пауэрлифтингийн тэмцээн зохиогдлоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн 88 кг-д манай улсаас эх орноо төлөөлөн өрсөлдсөн ОУХМ Э.Содномпилжээ хүрэл медаль хүртлээ. 


Ингэснээр Монголын паралимпийн баг тамирчид  одоогийн байдлаар хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Паралимпийн эхний өдөр жүдо бөхийн 60 кг-д Б.Ууганхүү хүрэл медаль хүртэж, баг тамирчдынхаа  медалийн салхийг хагалж байсан билээ.

Тэгвэл  долоо хоногийн дараа Э.Содномпэлжээ ийнхүү медалийн буухиаг үргэлжлүүллээ. Манай тамирчны хувьд Дэлхийн цомын хошой мөнгө, Азийн наадмын хүрэл медаль хүртэж байсан билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>