БАРИМТ: Бэлэн гоймон хүүхдийг тэжээлийн архаг дутагдалд оруулдаг
.jpg)
The Ramen Rater цахим хуудсыг үндэслэгч Ханс Линишийн олж мэдсэнээр бэлэн гоймонгийн 1000 гаруй төрөл зүйл байдгаас "хамгийн амттай нь Малайзын MY KUALI брэндийн сам хорхойтой гоймон” гэж нэрлэжээ.

Бэлэн гоймонг Тайвань гаралтай Японы бизнесмэн Момофуку Андо одоогоос 60 гаруй жилийн өмнө олж нээсэн байна. Тэрээр чанадаг бэлэн гоймонгоос рамен, аягатай бэлэн гоймон хүртэлх олон төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн юм. Япончуудын дунд явуулсан судалгаагаар бэлэн гоймонг XX зууны хамгийн онцлох нээлтийн нэгээр нэрлэсэн байдаг.

Бэлэн гоймон нь жирэмсэн ба 5 хүртэлх настай хүүхдийн хувьд хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог. Бие давхар эмэгтэй бэлэн гоймонг хүнсэндээ хэрэглэвэл ургийн өсөлт хөгжилтөд нь сөргөөр нөлөөлж зулбах эрсдэлтэй. Харин багачуудын хувьд хэрэгцэт амин дэм, уургийг шимэгдүүлж улмаар тэжээлийн архаг дутагдалд хүргэдэг ажээ.





Түүнчлэн бөөрөнд нөлөөлснөөр шээс гадагшлахгүй болж, жингийн илүүдэл, хэт таргалалтад өртөнө. Мөн шээс ялгаруулах явцыг удаашруулснаар биеэс хорт бодисоо гадагшлуулж чадалгүй аажмаар хордож эхэлдгээ анзаардаггүй байна.

Амттай харагддаг ч энэ мэт олон аймшигтай зүйлс бэлэн гоймонд бий. Эрхэм та авах гээхийн ухаанаар хандаж хэрэглээгээ тохируулахыг зөвлөе.